1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино.
1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хуу...